ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуулийн доктор, профессоруудтай уулзалт зохион байгууллаа.
Энэ оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуулийн доктор, профессор А.Эрдэнэбаатар, Б.Отгонбаяр, профессор Б.Балжиням нар тус төвийн чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцаж, дуудлага, мэдээлэл хүлээн авах программ хангамжид системийн шинжилгээ хийх талаар Техник ашиглалтын хэлтсийн Систем хариуцсан тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярдаваа, ахлах инженер, цагдаагийн хошууч Т.Мягмаржав нартай уулзалт хийж, санал солилцон ажиллаа.