Танилцуулга
Монгол Улсын Шадар сайд, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 07 сарын 07-ны өдрийн 42/123/245 тоот тушаалыг үндэслэн Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төвийн захирлын 2010 оны 12 сарын 30-ны өдрийн 172 тоот тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдөж, ЦЕГ-н даргын 2012 оны 01 сарын 20-ны өдрийн 22 тоот тушаалаар Мэдээлэл Шуурхай Удирдлагын төвд шилжин ирж ажиллаж байна.
2012 оны 02 сарын 10-ны өдрийн ЦЕГ-н даргын 172 тоот тушаалаар цагдаагийн бие бүрэлдэхүүнд орж, 2012.06.сард “Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалт”-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдсан байна.
Шуурхай удирдлагын хэлтэс /103/-т эмнэлгийн мэргэжилтэй 26 алба хаагчаас их эмч-14, анагаах ухааны бакалаврын боловсролтой сувилагч-9, тусгай дунд боловсролтой сувилагч-2, тусгай дунд боловсролтой эх баригч бага эмч-1 ажиллаж байна.
Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2013 оноос 2017 оны хооронд хүүхдийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг 103 тусгай дугаараар хүлээн авч Нийслэлийн түргэн тусламжийн төвд дамжуулах техникийн нөхцлийг тус төв бүрдүүлж зохион байгуулалтын арга хэмжээ авсан.