Танилцуулга
Тус төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/ нь тусгай дугаарын “102” утсанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг үнэн зөв, бүрэн хүлээн авч бүртгэн, холбогдох цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулж, цагдаагийн төв байгууллагын удирдлагыг мэдээллээр хангаж, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасаг, жижүүрийн ажил хариуцсан алба хаагчдын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих, үр дүнг үнэлэх, дүгнэх чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.