Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд Бүгд найрамдах Турк улсын зочид төлөөлөгчид ажиллаж байна.
Энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын үндэсний цагдаагийн академийн Шинжлэн магадлахуйн институтийн Сургалтын хэлтсийн дарга Хасан Динч, Билэсик хотын Цагдаагийн сургуулийн Дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Аякут Шэнтурк, Цагдаагийн сургуулийн сургалтын хэлтсийн дарга Али Бошнак нарын зочид, төлөөлөгчид Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн бүтэц, зохион байгуулалт, дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцон ажиллаа.