/ / Өнгөрсөн долоо хоногт 33.164 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 477 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв

Өнгөрсөн долоо хоногт 33.164 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 477 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.11.06-наас 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд) 33.164 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 477 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 208, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 23, Өмчлөх эрхийн эсрэг 197, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 16 хэрэг байна. 

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 28, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 117, сураггүй алга болсон хүн 57, шүүхээс даалгасан хүн 159, зөрчил үйлдсэн 25 хүнийг олж тогтоосон байна. 

Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 169 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн улмаас 5696 хүн, 14 хуулийн этгээдэд учирсан 67.0 тэрбум төгрөгийн хохирлын 51.3 тэрбум төгрөг буюу 76.5 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлээд байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:

 Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн захиралд хуурамч бичиг баримт үзүүлэн их хэмжээний санхүүжилт авч байгаа, тухайн хөрөнгөөс 40 сая ам.долларын зээл олгоно гэж итгүүлэн 1.8 тэрбум төгрөг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлоос 1.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Түүнчлэн дараах зарим зөрчлийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас нэр бүхий мэдээллийн сайтын сэтгүүлч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон байж болзошгүй гэх мэдээлэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж,

Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке дотор нэр бүхий сайтын ажилтнууд зөвшөөрөлгүй гэрэл зураг авч, дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />