/ / МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ 2023 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны “Соёл, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч биеийн тамир, техник спортын хорооны спорт зааланд зохион байгууллаа.

          Тэмцээнд тус албаны эрэгтэй 8, эмэгтэй 6 багийн 112 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.  

          Тэмцээний онцлох амжилтаас дурдвал:

          Эрэгтэй багийн төрөлд:

          “Гутгаар байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн баг,

          “Дэд байр” Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Холбооны хэлтсийн баг,

          “Тэргүүн байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн баг,

          Эмэгтэй багийн төрөлд:

          “Гутгаар байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн баг,

          “Дэд байр” Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн баг,

          “Тэргүүн байр” Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн баг,

          “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Пүрэвдулам,

          “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн сүлжээний ашиглалт хариуцсан инженер, цагдаагийн хошууч С.Батцэнгэл нар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдсан.

          Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />