/ / "ШАШНЫ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ДОТУУР БАЙРАНДАА НЭГНИЙХЭЭ БИЕД ХАЛДСАН" ГЭХ ҮЙЛДЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

"ШАШНЫ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ДОТУУР БАЙРАНДАА НЭГНИЙХЭЭ БИЕД ХАЛДСАН" ГЭХ ҮЙЛДЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/239 дүгээр тушаалаар “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам” болон бусад эрх зүйн актаар тухайн сургуулийн удирдлага, багш, дотуур байрны багш хүүхдийн аюулгүй байдлыг хангах шууд үүрэгтэй байдаг тул энэхүү үүргээ хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />