/ / Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

-     Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэдээс гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах тусгай зориулалтын телефон холбооны тоон системдээ Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

-     Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах тусгай зориулалтын телефон холбооны системийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангана.

-     Яаралтай тусламж шаардлагатай иргэн бүр 101, 102, 103, 105, 107 тусгай дугааруудад холбогдох техникийн болон системийн бэлэн байдлыг хангаж ажиллана.

-     Системийн хэвийн ажиллагаа алдагдах, саатах, доголдох болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байна.

-     Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах үйл ажиллагаанд Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулж, мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж ажиллана.

  1. Байгууллагын хамрах хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг бий болгож, мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтцийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
  2. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын сайн туршлага, стандарт зэргийг байгууллагын онцлогт тааруулан оновчтой нэвтрүүлнэ.
  3. Үйл ажиллагааг зохицуулагч болон хамтрагч байгууллагуудаас гаргасан заавал дагаж мөрдөх дүрэм, журам, гэрээний үүрэг ба нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллана.
  4. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлүүдэд хариу арга хэмжээ авах үр дүнтэй механизмыг боловсруулж, ирээдүйд дахин давтагдахаас сэргийлэх, залруулах ажиллагааг сайтар төлөвлөж хэрэгжүүлнэ.
  5. Мэдээллийн аюулгүй байдлын хэрэгжилтийг тогтмол хянаж, дүн шинжилгээ, үнэлгээний оновчтой арга барилыг нэвтрүүлж, үнэлгээнд тулгуурлан тасралтгүй сайжруулах арга хэмжээг авна.
  6. Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахын тулд оролцогч талуудын үүрэг, оролцоо ямар байх ёстойг ойлгуулах, мэдлэг олгох хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл, зөвлөмжийг тогтмол өгч ажиллана.
  7. Удирдлагын аливаа шийдвэр гаргахдаа эрсдэлд суурилсан арга барилыг хэрэгжүүлнэ.
  8. Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, Программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах аппликэйшн, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ.
  9. Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахын тулд хэмжих үзүүлэлтээр тогтмол хянах, дүн шинжилгээ хийх замаар байнгын сайжруулдаг байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />