/ / УЛААНБААТАР ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 40615 ШИРХЭГ МОДНЫ СУУЛГАЦЫГ СУУЛГАЛАА

УЛААНБААТАР ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД 40615 ШИРХЭГ МОДНЫ СУУЛГАЦЫГ СУУЛГАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Түүнчлэн энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.

Уг өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас энэ онд 120.000 мод тарихаар төлөвлөж, өнөөдөр /2023.05.13/ Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид шар хуайс, буйлс, агч, хайлаас зэрэг дөрвөн төрлийн 40.615 модны суулгацыг суулгалаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Олон улсын эко” цэцэрлэгт хүрээлэн, Төр хурхын ам, Хайрхан хөгжлийн төв зэрэг ойжуулж, моджуулах шаардлагатай газруудад тарьж, мод тарих хөдөлгөөнийг өрнүүллээ.  

Хүн бүр байгаль хамгаалагч!

ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡᠨ ᠦ᠋ ᠠᠩᢉᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠔᠐᠖᠑᠕ ᠰᠢᠷᢈᠡᢉ ᠮᠣᠳᠤᠨ ᠤ᠋ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠯ ᠠ᠋

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠯᠢᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠪᠤ᠂ ᠠᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠳᠠᢈᠢ ᠳᠣᠯᠤᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠢᠮᠪᠠ ᠭᠠᠷᠠᠭ ᠢ᠋ “ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠡᠷ ᠮᠣᠳᠤ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠡᠳᠦᠷ ᢈᠡᠮᠡᠨ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠲᠡᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠨ 

ᠨᠡ ᠡᠳᠦᠷ ᠪᠦᢈᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠡᢈᠡ ᠪᠡᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ ᠦᠵᠡᠯ ᠢ᠋ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠮᠣᠳᠤ ᠲᠠᠷᠢᠬᠤ᠂ ᠨᠣᠭᠤᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠰ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠥᠷᠨᠢᢉᠦᠯᠳᠡᢉ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠲᠠᠢ᠃

ᠤᠭ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠩᢉᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᠑᠒᠐᠂᠐᠐᠐ ᠮᠣᠳᠤ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠵᠦ᠂ ᠥᠨᠦᠳᠦᠷ /᠒᠐᠒᠓᠂᠐᠕᠂᠑᠓ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠩᢉᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠰᠢᠷ᠎ᠠ ᠬᠤᠸᠠᠶᠢᠰᠠ᠂ ᠪᠤᠶᠢᠯᠠᠰᠤ᠂ ᠠᠭᠴᠢ᠂ ᠬᠠᠶᠢᠯᠠᠰᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠐᠂᠖᠑᠕ ᠮᠣᠳᠤᠨ ᠤ᠋ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠯ᠎ᠠ᠃

ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠪᠠᠯ᠂ ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᢈᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘ ᠳᠤᠭᠠᠷ ᠬᠣᠷᠢᠶ᠎ᠠ “ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠡᠻᠤ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠲᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ᠂ ᠲᠥᠷᠦ ᠬᠤᠷᠠᠬ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠠ᠂ ᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠪ ᠵᠡᠷᢉᠡ ᠣᠶᠢᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠳᠤᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠳ ᠲᠤ ᠲᠠᠷᠢᠵᠤ᠂ ᠮᠣᠳᠤ ᠲᠠᠷᠢᠬᠤ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠥᠷᠨᠢᢉᠦᠯᠦᠯ᠎ᠡ᠃ 

ᢈᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢ!

                                                                                                                    эх сурвалж:www.police.gov.mn

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />