Цол, шагналыг алба хаагчдад гардуулав
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99, Мэдээллэл, шуурхай удирдлагын төвийн 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн алба хаагчдыг цол, шагналаар урамшууллаа.
Ахмад цолоор 1 алба хаагч, ахлах дэслэгч цолоор 3 алба хаагч, “Жуух бичиг”-ээр 4 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 2 алба хаагч, “Онцгой байдлын албаны төлөө-1” дүгээр зэргийн тэмдгээр 1 алба хаагч тус тус шагнагдав.
Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.
2020.07.10
