/ / Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн инженер, техникийн ажилтнуудын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн инженер, техникийн ажилтнуудын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.

МДШШУА-ны цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Нэгдсэн сургалтын нээлтийн ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр, Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга нар оролцлоо.

Энэ удаагийн сургалт нь “Юнител” компанийн “Дата төв”-ийн үйл ажиллагаатай танилцах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ICT expo-2019” үзэсгэлэн үзүүлснээр эхэлсэн бөгөөд онол, арга зүй, практик дадлага хосолсоноороо онцлог боллоо.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />