“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтэс нь төвийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр төвийн хурлын заал болон Үйл ажиллагааны танхимд зохион байгууллаа.
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус дараах байгууллагуудаас оролцсон. Үүнд:
1.Монголын Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо
2.Тэргэнцэртэй иргэдийн холбоо
3.”Салхич шувуу” ТББ
4.Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо
5.Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо
6.Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбоо
7.Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний Эвлэл
8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес Инкубатор төв
9.”Тэгш нийгэм холбоо” ТББ
10.”Түгээмэл хөгжил” төв
11.”Эрхэм чанар” холбоо
12.”Тулга-5” студи
13.”Төмөр сан” ТББ
14.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо
15.Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөл
16.”Таны инээмсэглэл”төв
17.”Гэгээ мандал” ТББ
18. Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо
19.Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо
20.Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг 20 байгууллагын төлөөлөлд, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн танилцуулга, 101, 105, 102, 103 тусгай дугааруудын ач холбогдол, Миний туслах 104 тусгай дугаарын дуут болон дүрст хэлбэрээр харилцах програм хангамжийн танилцуулга, тусгай дугааруудын харилцан холболтын талаар ойлголт өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонирхсон асуултад хариу өгч ажилласан байна.