/ / Төрийн үйлчилгээ авах бус саатуулах зорилготой иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн үйлчилгээ авах бус саатуулах зорилготой иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Иргэдээс яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын 102, 103, 101/105 тусгай дугаарруу залгаж тоглодог иргэдийн тоо буурахгүй байгаа нь Монгол Улс тэр дундаа Нийслэлийнхний  ухамсарын байдлыг харуулж байна.

Хоногийн хугацаанд манай байгууллагын утсанд ... иргэд хандсанаас ... хувь нь тусгай дугаарруу залгаж тоглосон, андуурч залгасан, залгасан хэрнээ хариу өгдөггүй дуудлага эзэлж байна.

Дээрх дугааруудад шалтгаангүйгээр залгаж ачаалал үүсгэхгүй байх талаар энэ оны IX/01-ээс хойш Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, кабелийн телевизүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээх, үүрэн холбооны компаниудтай хамтран хэрэглэгч бүрт анхааруулах SMS илгээх зэрэгээр иргэдэд сурталчилах ажил зохион байгуулсан.

Гэсэнч тусгай дугаарруу залгаж тоглодог иргэдийн тоо буураагүй тул төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдтэй хамтран тусгай дугаарруу шалтгаангүйгээр залгаж ачаалал үүсгэж, тоглосон ... иргэнд Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, зарим иргэдийг материалжуулан шалгаж байна.

Энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотын ухамсарт иргэн та бүхэнийг тусгай дугаарын утасруу шалтгаангүйгээр залгахгүй байхын зэрэгцээ үр хүүхдүүддээ тусгай дугааруудын ач холбогдлыг зөвөөр ойлгуулж иргэнийхээ үүргийг биелүүлэхийг уриалж байна.

  

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />