/ / Нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулсан тухай

Нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулсан тухай

    Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв хамтран 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сагсан бөмбөгийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгууллаа.

 Тус тэмцээнд 2 байгууллагын эрэгтэй эмэгтэй тус бүр 2, нийт 8 багийн 60 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд тэргүүн байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 1-р баг, 2-р байрт Нийслэлийн онцгой байдлын газрын 1-р баг, 3-р байрт Нийслэлийн онцгой байдлын газрын 2-р баг шалгарсан бол харин эмэгтэй төрөлд тэргүүн байрт Нийслэлийн онцгой байдлын газрын 1-р баг, 2-р байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвинй 1-р баг, 3-р байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2-р баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

     Тэмцээний хаалтын ажиллагаанд Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, дэд комиссар Н.Амарзаяа нар оролцож тамирчдад баяр хүргэж шагнал гардуулсан бөгөөд цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.  

      Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагий сургууль, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын төв хамтран сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2017 оны 01-р сарын 20 өдөр зохион явуулсан байна. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдсөнөөс Цагдаагийн Ерөнхий Мэдээлэл Шуурхай Удирдлагын төвийн баг тамирчид тэргүүлсэн байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />