/ / Бидний тухай

Бидний тухай

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ

          1990-ээд оны дунд үед 700 мянга орчим байсан Нийслэл Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсөж 1.2 саяд хүрч, нутаг дэвсгэр тэлж байгаа бөгөөд үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил, гамшиг, осол, гал түймэр эмнэлэгийн яаралтай тусламжийн дуудлагын тоо ч жил тутам өссөөр ирсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан төрийн үйлчилгээг шуурхай, чанартай болгох ерөнхий зорилтын хүрээнд Монгол улсын Засгийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн болон үйлдвэрлэл техникийн осол гамшиг, гал түймрийн үед аврах, сэргээн босгох ажиллагаа явуулах, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэх чиглэлээр ажилладаг цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллагын мэдээлэл хүлээн авах, шуурхай зохицуулалт, удирдлагаар хангах үүрэг бүхий нэгжүүдийн үйл ажиллагааг нэгтгэж нэгдсэн тогтолцоонд оруулахаар шийдвэрлэж “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төсөл 2009-2010 онд хэрэгжсэнээр 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа эхэлсэн.
Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 7-ны 42/123/246 хамтарсан тушаалаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг байгуулж Захиргааны хэлтэс, Холбоо, мэдээлэл, технологийн хэлтэс, Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/, Шуурхай удирдлагын хэлтэс /102/, Шуурхай удирдлагын хэлтэс /103/ гэсэн 5 хэлтэс, 161 орон тоотойгоор ажил үүрэг гүйцэтгэхээр батлагдсан юм.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн чиг үүрэг:

         Төвийн үндсэн чиг үүрэг нь иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гэмт хэрэг, захиргааны зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авч шуурхай удирдлага, зохицуулалт хийх, хяналт тавих, мэдээ мэдээллийг боловсруулж төрийн дээд байгууллагууд, удирдлагыг мэдээллээр хангах явдал юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />