/ / АВТОМАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАН ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

АВТОМАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАН ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагаагаар 2022 оны 11-р сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг Аж ахуй нэгж, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан приус маркийн тээврийн хэрэгслийг сонгож нүүрсэн янданг нь хулгайлдаг байжээ.

Гэмт хэргийн замаар алдсан нүүрсэн янданг худалдан авдаг гэх 8 этгээдийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Энэ төрлийн замаар алдаж байгаа нүүрсэн яндангийн зах зээлийг судлахад олон улсад “Gold kitco” биржийн өдөр бүрийн ханшийн мэдээгээр нүүрсэн яндангийн үнийг тогтоох бөгөөд монгол төгрөгөөр шилжүүлэн ченж нар худалдан авч, нүүрсэн яндангийн нунтаг бодисыг гарган авч, Монгол Улсын хилээр экспортолдог байжээ.

Сүүлийн 3 жилийн байдлаар нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсанаас:

  • 8 яллагдагчид цагдан хорих,
  • 22 яллагдагчид бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоож:

  • зорчих эргийг хязгаарлах ялаар 9
  • хорих ялаар 6
  • тэнсэн харгалзах ялаар 3 буюу нийт 18 этгээд ял шийтгэгджээ.

Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд 11 этгээдийг яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна.

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />