/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ЦАХИМ НОМ”-ЫГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙНА

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ЦАХИМ НОМ”-ЫГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙНА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг статистик мэдээнд тулгуурлан бэлтгэж, цуврал байдлаар жил бүр гаргадаг билээ.

Энэ жилийн цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар бэлтгэн, албан ёсны цахим сайт https://police.gov.mn/-д байршуулж, хэрэглэгчдэд нээлттэй нэвтрэх боломжийг бүрдүүлэн цахим ном хэлбэрээр олны хүртээл болгож байгаагаараа онцлог юм.

Ингэснээр гэмт хэрэг, зөрчил, гэмт явдлын төлөв байдлыг бодитоор үнэлэх, нийт нутаг дэвсгэрийн болон тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил, түүний илрүүлэлт, онцлог, хохирогч болон холбогдогч, учирсан хохирол зэргийг харьцуулан судалснаар гэмт явдлаас урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ач холбогдолтой болж байна.

Мөн төрийн захиргааны болон нутгийн захиргааны, хууль сахиулах бусад байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гэмт явдлаас урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, улмаар хуулийн их дээд сургуулийн багш, судлаач оюутан нарын судалгааны ажилд шаардлагатай нэн чухал мэдээллийг багтаасан бүтээл болов.

Дараах QR кодыг уншуулна уу. 

 

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />