/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “7 дугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 цаг 46 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад асаалттай байсан зулаас гал алдаж, улмаар өрөөний дулааны шугам хэт халалтын улмаас буудаж дэлбэрсэн байна. Үүнээс үүдэн доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоолд байсан “Тоёота” маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээр хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Дээрх ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй бөгөөд иргэд та бүхэн зул, хүж өргөсөн бол эзэнгүй, хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Мөн гэр, орон сууц, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангаж, зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулъя!

                                                                                                                   Эх сурвалж: www.police.gov.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />