/ / ТУСГАЙ ДУГААРЫН УТСАНД ДҮРСТ ДУУДЛАГА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ТУСГАЙ ДУГААРЫН УТСАНД ДҮРСТ ДУУДЛАГА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

      ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 102, 103, 101/105 тусгай дугаарын утсуудаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг боловсруулж, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм. Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй байгаа иргэдэд тусламж үзүүлэх  зэрэг  чухал ач холбогдолтой юм.

Сонирхуулахад: Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг ухаалаг  утасны тусламжтайгаар хянах аргачлалыг дэлхийн зарим улс орны цагдаагийн байгууллагууд ашигладаг байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />