ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх хар тамхи, олон улсын хууль сахиулах товчооны Ази номхон далайн бүсийг хариуцсан даргын үүргийн орлон гүйцэтгэгч Мэтью Киллиан, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Жоэл Ортез, ахлах мэргэжилтэн Б.Сэргэлэн нар энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус төвд хүрэлцэн ирж дуудлага, мэдээлэл хүлээн авах, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо.