Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Соёлын төв өргөө”-нд, ёслолын арга хэмжээ 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус зохион байгуулагдлаа.
Баярын хурлын үеэр тус төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээний үеэр төвийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилж ажиллалаа.