/ / Эссе бичлэгийн уралдааныг зохион байгууллаа

Эссе бичлэгийн уралдааныг зохион байгууллаа

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 10 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн байгууллага, Нийслэлийн онцгой байдлын алба, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн алба хаагч, ажилтнуудын дунд дуудлага, мэдээлэл хүлээн авах, түүнийг шийдвэрлэхэд мэдээлэл харилцаа холбооны технологийг ашиглах, дуудлага мэдээллийг зөв оновчтой шийдвэрлэх, алба хаагчдын хувь нэмрийг оруулах, санал санаачлагыг дэмжих, тэргүүний туршлага болгон үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор  “Яаралтай тусламжийн үеийн шуурхай удирдлагын менежмент” сэдвээр эссе бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулж дүгнэлээ.

Уг арга хэмжээнд төв болон цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын тасгууд, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Нийслэлийн Онцгой байдлын газраас нийт 40 гаруй эссе бичлэг ирснээс шилдэг эссе бичлэгүүдийг шалгаруулж, байр эзлүүлэн Батламж, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

- “I байр”-т Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтангэрэлийн эссе бичлэг 70.6 оноогоор,

 -“II байр”-т Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Т.Алдартүшигийн эссе бичлэг 70.4 оноогоор, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Сэргэлэнбатын эссе бичлэг мөн ижил оноогоор,

 - “III байр”-т Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Ган-Очирын эссе бичлэг 70 оноогоор тус тус шалгарч,  “Батламж”, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.

Уралдаанд амжилттай оролцсон оролцогчиддоо ажлын амжилт, эрүүл энхийг хүсье   

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />