Танилцуулга
Тус хэлтэс нь нийт 34 алба хаагч/Офицер–34/-тай, Техник ашиглалтын, Телехяналтын ашиглалтын, Систем ашиглалтын гэсэн 3 тасагтай Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэгдсэн систем, нэгдсэн сүлжээнд холбогдсон Цагдаа, Онцгой байдал, Эмнэлгийн байгууллагын мэдээлэл, холбоо, хяналтын тоног төхөөрөмж, компьютер, сервер, гадаад, дотоод сүлжээ, програм хангамжийн өдөр тутмын үйлчилгээ, засварыг хариуцан явуулж албаны бэлэн байдал, шуурхай ажиллагааг тасралтгүй хангаж, хяналт тавих үүрэгтэйгээр ажилладаг.
Техник ашиглалтын тасаг
Цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллагуудыг холбосон 154 км шилэн кабелын сүлжээ, тоон радио болон телефон холбоо, олон нийтийн аюулгүй байдлыг хангах 4,9гГц-ийн утасгүй сүлжээ, хөдөлгөөнт эргүүлийн авто машинуудын болон төвийн мэдээлэл, холбооны техник, компьютер дагалдах хэрэгслийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, засвар, үйлчилгээ, өргөтгөл, суурилуулалт, төвийн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна.
Телехяналтын ашиглалтын тасаг
Тус тасаг нь тасгийн дарга 1, телехяналтын ашиглат хариуцсан ахлах инженер 4, телехяналтын ашиглат хариуцсан инженер 8 нийт 13 алба хаагчтайгаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа телехяналтын системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх, хяналтын нэгдсэн систем байгуулах, нэгдсэн бодлого төлөвлөлттөй нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.
Систем ашиглалтын тасаг
Тус тасаг нь тасгийн дарга 1, програм хангамж хариуцсан ахлах инженер 3, систем хариуцсан инженер 1, систем хариуцсан ээлжийн инженер 4 нийт 9 алба хаагчтайгаар иргэдээс ирүүлж буй гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, бүртгэн дамжуулах зориулалт бүхий EIN систем, программ хангамжийн хэвийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хөгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна.