/ Мэдээ мэдээлэл / Ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус төвийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа дунд болон залуу үеийн алба хаагчдын төлөөллийг оролцуулан “Цагдаа, онцгой байдал, эмнэлгийн үйлчилгээний түүхэн уламжлал, МШУТ байгуулсан түүх, яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах үйл ажиллагааны хөгжил” сэдвүүдээр  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

 Уг уулзалтад төвийн ахмад ажилтнуудыг төлөөлж тус төвийн анхны дарга цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Батчулуун, Техник ашиглалтын хэлтсийн анхны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатар, Санхүү, аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа О.Амарбат, дотоод ажил, хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Гарамханд, Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан Т.Мандахсүрэн нар оролцож, тус төвийг байгуулсан түүх, ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийнхээ амжилт, ололтынхоо талаарх дурсамжаа хуваалцан, хойч үеийн алба хаагч нартаа хандаж сургамж, зөвлөгөөгөө өглөө.

Дээрх арга хэмжээний үеэр төвийн уламжлал болон явагддаг цэргийн байнгын тэтгэвэрт шинээр гарсан алба хаагч нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />