ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад бие бялдрын хүмүүжил олгох, албаны сургалт, спортын ур чадварыг байнга өндөр төвшинд бэлтгэх, алба хаагчдын бие бялдрын хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын 2019 оны аварга шалгаруулах Нийслэлийн цагдаагийн газар болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтсийн нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2019.03.26-27-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн цагдаагийн газар болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 74 баг оролцсон нь урд жилүүдийнхээс олон баг тамирчид оролцсон сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө.
Эмэгтэй багуудаас:
1-р байрт- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв
2-р байрт- Нийслэлийн цагдаагийн газар
3-р байрт- Цагдаагийн ерөнхий газар
Эрэгтэй багуудаас:
1-р байрт- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв
2-р байрт- Нийслэлийн цагдаагийн газар
3-р байрт- Хөвсгөл аймгийн цагдаагийн газар
Эмэгтэй, эрэгтэй тэргүүн байранд орсон баг тамирчдыг өргөмжлөл, алтан медаль, цомоор, дэд байранд шалгарсан баг тамирчдыг өргөмжлөл мөнгөн медаль, гурав дугаар байранд шалгарсан баг тамирчдыг өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнаж урамшууллаа.
Нийлбэр дүнгээр:Цагдаагийн ерөнхий газрын “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн баг тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон байна.