Төвийн теннисний тэмцээнийг зохион байгуулав
Мэдээлэл, Шуурхай Удирдлагын төвийн теннисний тэмцээнийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээнд хэлтэс бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 алба хаагчид оролцлоо.
Эмэгтэй тэргүүн байранд Мэдээлэл, Шуурхай удирдлагын хэлтэс 102-ийн тамирчин а/х Д.Батцэцэг, дэд байранд Шуурхай удирдлагын хэлтэс 101,105-ийн тамирчин а/х Ч.Сэмжид, гуравдугаар байранд Шуурхай удирдлагын хэлтэс 102-ийн тамирчин д/ч Д.Хулан нар тус тус шалгарсан.
Эрэгтэй тэргүүн байранд Техник ашиглалтын хэлтсийн тамирчин а/х Г.Чагнаадорж, дэд байранд Шуурхай удирдлагын хэлтэс 101,105-ийн тамирчин а/а Д.Нямсайхан, гуравдугаар байранд техник ашиглалтын хэлтсийн тамирчин Э.Отгонзолбоо нар тус тус шалгарчээ.