/ Мэдээ мэдээлэл / ИТГЭЛЦЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

ИТГЭЛЦЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

   Алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, шударга, зарчимч, ёс зүйтэй, шуурхай, мэргэшсэн үйл ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/57 дугаар тушаалаар батлагдсан “Итгэлцлийн гэрээ”-г нийт алба хаагчдад танилцуулж, 108 алба хаагч гэрээ байгуулан баталгаажууллаа.

   Тус төвөөс 2019 оны эхний 2 сарын байдлаар 2 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулснаас сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад ажил тасалж, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 1 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйл, 81.4.5-д зааснаар “Цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, ирсэн бичгийг хугацаанд нь удирдах ажилтанд танилцуулаагүй ажилдаа хайнга хандаж ажлын хариуцлага алдсан 1 алба хаагчийг Төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйл, 81.4.1-т зааснаар “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан.

   Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Захиргааны удирдлагын хэлтэс, Шуурхай удирдлагын хэлтэс 101/105, Шуурхай удирдлагын хэлтэс 102, Шуурхай удирдлагын хэлтэс 103,  Техник ашиглалтын хэлтсийн дарга нарт “Зөвлөмж” хүргүүлж  хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

                                       

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />