/ Мэдээ мэдээлэл / Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрт тэргүүн байр эзэллээ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрт тэргүүн байр эзэллээ.

    Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/135 дугаар тушаалаар баталсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагч, ажилтны өвчлөлд нөлөөлөх эрсдэлт зан үйлийг өөрчлөх чиглэлээр 8, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 12, алба хаагч, ажилтны бие бялдар, эрүүл мэндийг сэргээн засах чиглэлээр 8, алба хаагч, ажилтны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 6 нийт 34 ажил зохион байгуулж нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэллээ.

Шагналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяад гардуулав.

Тус хөтөлбөрийн хүрээнд хийсэн зарим ажлуудаас дурдвал:

Эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг хэвшүүлэх сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, “ Эндомед”, “Долмалин” эмнэлэг, “Бэриш” фарм зэрэг  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн сургалт-9, хэлтсүүдийн нэгжийн сургалт–12 удаа зохион байгуулж, алба хаагчдын мэдлэгийн түвшинг тогтоох  шалгалтыг 2 удаа авч, дүнг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор 5 ажлын байранд “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”–г  хийлгэж, ирүүлсэн  зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, биелэлтийг 3 дугаар улиралд төвийн даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажилласан.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ээлжийн ажилтай 57 алба хаагчдыг нүд, чих хамар хоолойн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулан үзлэгийн хүрээнд алба хаагч бүрт тусгайлан зөвлөгөө зөвлөмж өгч, ээлжийн ажилтай 82 алба хаагчдад нүдний дусаалга авч өгөн, улирал тутам олгохоор шийдвэрлэн ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран цусан дахь сахарын хэмжээг 96 алба хаагчдад тодорхойлон, цусны сахар ихсэх эрсдэлтэй 8 алба хаагч, сахарны диабет илэрсэн 4 алба хаагчдыг “Эндомед” дотоод шүүрлийн эмнэлэгтэй хамтран 150-200 мянган төгрөгийн өртөгтэй нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулан, цаашид хяналтанд орох шаардлагатай 8 алба хаагчдад тусгайлан зөвлөмж өгч, хяналтанд оруулан, эмчилгээний зардалд  зориулан төвийн даргын тушаалаар 3 алба хаагчдад 15-20% урамшуулалыг олгож ажилласан.

Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан эхо, рентген, дуран, дотор, толгой хүзүүний мэс засал, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг оношилгоонд 121 алба хаагчдыг, төвийн даргын А/29 тоот зардал гаргах тухай тушаалаар 8,065,000 төгрөгийг зарцуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />