/ Мэдээ мэдээлэл / Мэдээлэл хүлээн авагчдын ур чадварын ээлжит тэмцээн зохион байгуулагдлаа

Мэдээлэл хүлээн авагчдын ур чадварын ээлжит тэмцээн зохион байгуулагдлаа

       Мэдээлэл Шуурхай Удирдлагын төв нь үндсэн үйл ажиллагаагаа чанаржуулах, мэдээлэл хүлээн авагчдын хувийн ур чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Шуурхай удирдлагын хэлтсүүдийн алба хаагчдын дунд ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.     

    Энэ удаагийн тэмцээнийг 5 дах жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд мэндчилгээ, мэдлэг авхаалж сорьсон тэмцээн, хаяг байршлын мэдлэг, мэдээлэл сонсож тэмдэглэх, гадаад хэлний мэдлэг, хууль эрх зүйн мэдлэг, түргэн бичих гэсэн 7 төрлийн даалгавраар зохион байгуулж, ганцаарчилсан дүнгээр тэргүүн байранд ШУХ/101.105/-ийн мэдээлэл хүлээн авагч, онцгой байдлын ахлах дэслэгч И.Жаргалцэцэг, дэд байранд ШУХ/103/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Тулга, гутгаар байранд ШУХ/102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад Ч.Оюунгэрэл, багийн дүнгээр тэргүүн байранд ШУХ/103/ шалгарсан байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />