“Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулж, алба хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, алдарт эхийн одонтой болон ихэр хүүхэдтэй ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
Арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн дунд “Миний хайртай амьтан” сэдэвт зургийн уралдаан зарлан 6-8, 9-12 насны ангиллаар шалгаруулж, хөгжөөнт тэмцээн зохион байгуулан, “Чингис хаан” бүрэн хэмжээний animation хүүхэлдэйн киног үзүүллээ.
Алдарт эхийн одонтой, ихэр хүүхэдтэй ээжүүд, алба хаагчдын хүүхдүүдэд баярын мэнд хүргэж Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын уран бүтээлчид, алба хаагчдын авьяаслаг хүүхдүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.