/ Мэдээ мэдээлэл / МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН НЭРЭМЖИТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН НЭРЭМЖИТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

   Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад бие бялдрын хүмүүжил олгох, албаны сургалт, спортын ур чадварыг байнга өндөр түвшинд бэлтгэх, алба хаагчдын бие бялдрын хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 13, 14-ний  өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгууллаа.

    Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 47, эмэгтэй  27 баг нийт 74 баг оролцсон нь урд жилүүдийнхээс олон баг тамирчид оролцсон сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө.

  Эмэгтэй багуудаас:

1 дүгээр байрт- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв

2 дугаар байрт- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс

3 дугаар байрт- Баянхонгор аймгийн цагдаагийн газар

 Эрэгтэй багуудаас:

1 дүгээр байрт- Хөвсгөл аймгийн цагдаагийн газар

2 дугаар байрт- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв

3 дугаар байрт- Замын цагдаагийн алба  

            Эмэгтэй шилдэг тоглогчоор Баянхонгор аймгийн цагдаагийн газрын тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Рэнцэнбадам, эрэгтэй шилдэг тоглогчоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тамирчин, цагдаагийн дэслэгч Н.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна.

           

Нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв”-ийн баг тамирчид тэргүүн байр эзэлж  “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />