ШУХ/101,105/ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ээс “Нээлттэй хаалганы өдөр” сэдэвт арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагаас 13:10 цаг хүртэл хугацаанд зохион байгуулж явууллаа.
“Нээлттэй хаалганы өдөр” сэдэвт арга хэмжээнд тус хэлтсийн 15 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын жижүүрийн гал түймрийн улсын хяналтын байцаагч 2, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн 2 албан хаагч, нийслэлийн Аврах ангиас 2 албан хаагч, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн Гал түймэр унтраах, аврах анги салбарын ангийн захирагч 11, салааны захирагч 8, нийт 40 гаруй албан тушаалтан оролцсон байна.