Мэдээлэл хүлээн авагчдын ур чадварын ээлжит тэмцээн зохион байгуулагдлаа
Мэдээлэл Шуурхай Удирдлагын төв нь үндсэн үйл ажиллагаагаа чанаржуулах, мэдээлэл хүлээн авагчдын хувийн ур чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Шуурхай удирдлагын хэлтсүүдийн алба хаагчдын дунд ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн тэмцээнд мэндчилгээ, хаяг байршлын мэдлэг, мэдээлэл сонсож тэмдэглэх, гадаад хэлний мэдлэг, хууль эрх зүйн мэдлэг, түргэн бичих гэсэн 6 төрлийн даалгавраар зохион байгуулж, ганцаарчилсан дүнгээр тэргүүн байранд ШУХ/102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бямбажав, дэд байранд ШУХ/102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шижир-Эрдэнэ, гутгаар байранд ШУХ/101,105/-ийн мэдээлэл хүлээн авагч, дэслэгч Б.Энхзул, багийн дүнгээр тэргүүн байранд ШУХ/102/ шалгарсан байна.