/ Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    Тус төвөөс санаачлан 2 дахь удаагаа цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбооны инженерүүдийн нэгдсэн цугларалт, сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 14,15,16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мэдээлэл холбооны инженер, техникийн ажилтнууд хамрагдаж үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, ололт, амжилт болон тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага, цаашид анхаарах зүйлсээ товлон ярилцаж, туршлага солилцон санал бодлоо солилцов.

     Сургалтын эхний өдөр болон хоёр дахь өдрийн эхэнд мэдээлэл, холбооны инженерүүд цагдаагийн байгууллагын болон салбарын мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь үр дүнтэй байлаа. Мөн Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT-Expo-2017” үзэсгэлэнг үзэж сонирхон, туршлага судалсан юм. 

   Сургалтын 3 дахь өдөр нийт инженер техникийн ажилтнуудын дунд сагсанбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос 1 дүгээр байранд дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн инженерүүдийн баг, 2-р байранд Хууль сахиулахын их сургуулийн мэдээллийн технологи, аюулгүй байдлын албаны баг, 3 дугаар байранд Баруун болон хангайн бүсийн аймгуудын инженерүүдийн баг орлоо. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016.10.18-ны 08:30 цагаас 19-ний 09:00 цаг
    нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • 2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
    нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • 2016.10.17-ны 08:30 цагаас 18-ны 08:30 цаг
    нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />