/ / “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ-2” төслийн тухай

“Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ-2” төслийн тухай

         Хууль зүй, дотоод хэргийн яамны 2010 онд хэрэгжүүлсэн “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ” төслийн хүрээнд тус төв байгуулагдаж 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

            Төслийн хүрээнд цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажилладаг нэгжүүдийг нэгтгэн төвлөрүүлж, холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологид тулгуурлан иргэдээс яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл бүрийг бүрэн хүлээн авч бүртгэн, шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.

           Техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын жишгээр яаралтай тусламжийн дуудлагын нэгдсэн нэг дугаарлалтад /911, 112 гэх мэт/ шилжих, гар утсаар дуудлага өгч байгаа иргэний байршлыг автоматаар тодорхойлох, 21 аймгийн төвд цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн нэгдсэн дэд төвийг байгуулж тус төвтэй холбох зэрэг шаардлагын улмаас “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ-2” төслийн танилцуулга, тооцоо, судалгааг хийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />