/ / “МОНГОЛ ЦАГДАА-2017” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

“МОНГОЛ ЦАГДАА-2017” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

    Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад бие бялдрын хүмүүжил олгох, албаны сургалт, спортын ур чадварыг байнга өндөр төвшинд бэлтгэх, алба хаагчдын бие бялдрын хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын 2017 оны аварга шалгаруулах Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-2017” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгууллаа.
   Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгийн баг тамирчдыг бүсчилж зохион байгуулан бүсийн аварга багаар шалгарсан байгууллагын оруулсан мөн ЦЕГ-ын Хүч спорт хорооноос зохион явуулдаг спортын 17 төрөлд, цагдаагийн байгууллагын аваргуудыг тодруулах “Монгол цагдаа-2017” тэмцээн Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төвийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж байгаагаараа онцлог юм.
   “Монгол цагдаа-2017” тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2017 оны 0З дугаар сарын 04-ны өдрийн 14:00 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хурлын танхимд зохион байгуулж, тэмцээнд оролцох багийн дасгалжуулагч, ахлагч нарын оролцоотойгоор сугалаа явуулж багуудын оноолтын систем, тоглолтын үргэлжлэх хугацааг бусад журмыг танилцуулсан байна.

   Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-2017” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 42, эмэгтэй 25 баг нийт 67 баг оролцсон нь урд жилүүдийнхээс олон баг тамирчид оролцсон сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө.

Эмэгтэй багуудаас:
1-р байрт- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв
2-р байрт- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс
3-р байрт- Хамгаалалтын 2 дугаар газар

Эрэгтэй багуудаас:
1-р байрт- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв
2-р байрт- Хөвсгөл аймгийн цагдаагийн газар
3-р байрт- Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар
   Эмэгтэй, эрэгтэй тэргүүн байранд орсон баг тамирчдыг өргөмжлөл, алтан медаль, цомоор, дэд байранд шалгарсан баг тамирчдыг өргөмжлөл мөнгөн медаль, гурав дугаар байранд шалгарсан баг тамирчдыг өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнаж урамшууллаа.

  Эмэгтэй шилдэг тоглогчоор Хамгаалалтын 1 дүгээр газрын тамирчин цагдаагийн ахлах ахлагч Н.Отгонпүрэв, эрэгтэй шилдэг тоглогчоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэдалай нэр шалгарлаа.

    Нийлбэр дүнгээр:Цагдаагийн ерөнхий газрын “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн баг тэргүүн байр эзэлж “Шилжин явах” цомын эзэн болсон байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />