/ / Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг 103 дугаарын утсаар хүлээн авч эхэллээ.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг 103 дугаарын утсаар хүлээн авч эхэллээ.

   Нийслэл хотын хүн амын өсөлт  жил бүр хурдацтай нэмэгдэж, өнөөгийн байдлаар  хүн амын тоо 1.300.00 гаруйд хүрсэнтэй холбогдуулан   түргэн тусламжийн үйлчилгээ ялангуяа хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ.

  2014 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, 2016 онд Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн бүтцэд  нэгтгэн, эдгээр дүүргүүдийн хүүхдийн яралтай тусламжийн дуудлага мэдээллийг 103 тусгай дугаараар авч эхэлсэн.

  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх салбарууд ирсэн дуудлаганд насанд хүрэгчдийн, хүүхдийн гэсэн ялгаагүйгээр үйлчлэх бөгөөд хүүхдийн биеийн байдал хүнд байгаа яаралтай тохиолдолд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн баг үйлчлэх нөхцөл бүрдсэн юм.

  Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг  103 шугамаар хүлээн авах боломжтой боллоо.

            Дуудлага шилжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллагууд болон бүх өрхийн эрүүл мэндийн  төвүүдэд доорх зөвлөмжийн хүргүүлсэн байна.

“Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү.

Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлсхийнэ үү.  

Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал  Сонгинохайрхан дүүрэгт  70193691,  Баянзүрх дүүрэгт  70193651,            Хан-Уул дүүрэгт  70193602,  Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд  70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу” гэсэн зөвлөмжийг хүргүүллээ.

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />