/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / С.Болдбаяр: Угтвар кодгүйгээр 101, 102, 103, 105 руу залгаж болно

С.Болдбаяр: Угтвар кодгүйгээр 101, 102, 103, 105 руу залгаж болно

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга, ахмад С.Болдбаяраас тусгай дугаарын утастай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутгийнх нь кодыг хийхгүйгээр тусгай дугаар руу залгахад тухайн газрынх нь 101, 102, 103, 105-д холбож өгч байгаа гэсэн. Үүнийг тайбарлахгүй юу?

-Өмнө нь орон нутгийн болон тэнд түр зорчиж яваа хүн тухайн орон нутгийн 101, 102, 103, 105 дугаарт холбогдохдоо заавал угтвар код буюу дөрвөн оронтой тоо хийж залгадаг байсан. Энэ нь оршин суугчдын хувьд хүндрэлтэйгээс гадна тухайн газрын кодыг мэдэхгүй хүмүүс тусламж дуудах гэж цаг хугацаа алддаг байв.

Үүнийг өөрчлөхийн тулд манай төв оператор компаниудтай хамтран орон нутгийн иргэд болон тухайн газарт яваа хүмүүс угтвар код хийхгүйгээр 101, 102, 103, 105 гэсэн тусгай дугаарт шууд залгах боломжтой болгосон.

Тухайлбал, Архангайд байгаа хүн код хийхгүйгээр 102 руу залгалаа гэхэд тэндхийн цагдаатай холбож өгнө гэсэн үг. Одоогийн байдлаар энэ үйлчилгээнд “Мобиком”, “Жи-Мобайл” компани бүрэн шилжсэн. “Скайтел”, “Юнител” компани туршилтын шатандаа явж байна, энэ долоо хоногтоо шилжчих байх.

Манай төвийн утсууд руу орон нутгийн иргэд маш их андуурч залган, ачаалал нэмэгдүүлдэг байсан. Нэг удаа “Урт цагаанд гал гарлаа” гэсэн дуудлага ирсэн. Гал унтраах ангид команд өгч, машин гаргаад явж байтал Эрдэнэтийн “Урт цагаан” гэдэг дэлгүүр байх жишээтэй.

-Дуудлага өгч буй хүнийг Улаанбаатар, эсвэл орон нутагт байгаа, эсэхийг яаж мэдэж, холбож өгөх юм бэ?

-Оператор компаниуд өөрсдөө тохиргоо хийгээд, тухайн хүний байршлыг аль станцаас мэдээлэл ирж буйгаар нь холбож өгөх юм. Жишээ нь, Хэнтийд байгаа хүн 102 руу залгалаа гэхэд тус аймгийн станцаас мэдээлэл ирснээр тэндхийн цагдаатай холбоно гэсэн үг.

-Хуурамч дуудлага ирүүлсэн хүнд хариуцлага тооцно гэж байсан. Арга хэмжээ авсан уу?

-Тоглосон, залгаад хариу өгдөггүй дуудлага их ирдэг. Ингэж хуурамч дуудлага өгсөн иргэдийн мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр авч, гэрийнх нь хаягаар очин, эхний удаа сануулж, хоёр дахь удаа бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30.2 дугаар зүйлд зааснаар 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа. Энэ үйлдлээ удаа дараа давтвал 7-14 хоног баривчилна. Долоо хоногийн дотор 20-иод хүнийг торгосон.

-“Туслаарай” гэж хэлээд утас нь тасарсан тохиолдолд буцаж холбогдох, байршлыг нь тогтоох зэргээр туслах арга хэмжээ авдаг уу?

-Манай улсад байршил тогтоох техник, нөхцөл байхгүй. Тиймээс “Нэгдсэн нэг дугаарын систем” гэсэн төсөл боловсруулан, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Одоо судалгаа, хөрөнгийн асуудал яригдаж байна. Төсөл хэрэгжвэл тусгай дуудлагын дөрвөн дугаарыг нэгтгэн, АНУ-ын 911 гэдэг шиг нэг дугаартай болгох юм.

Утас нь тасарсан хүмүүс рүүгээ манай операторууд эргэн холбогдож, ямар шалтгаантай байсныг нь өнгөрсөн сараас эхлэн асуудаг болсон. Мөн дуудлага өгч байгаа хүмүүс хаягаа хэлж мэддэггүй. “Тэр байшин, энэ уулын хормой, жалганд байна” гэх зэргээр хэлдэг. Тиймээс байршил тогтоодог текник хэрэгсэлтэй болох нь чухал байна.

 
 
Эх сурвалж "Өнөөдөр" сонин

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />