/ / Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулав.

Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулав.

 “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд гэр бүлийн эвсэг найрсаг харилцаа, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэн, үр хүүхдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлж хамт олондоо үлгэр дууриалал болсон гэр бүлийг “Соёлч-боловсон өрх”-өөр шалгаруулах гэр бүлийн өдөрлөгийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Алба хаагчдаас мэдээллийн менежер, цагдаагийн ахмад Ц.Оюунгэрэл, систем хариуцсан ээлжийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Сайнзаяа, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад О.Мөнхжаргал, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Ё.Одхүү, мэдээлэл хүлээн авагч, онцгой байдлын дэслэгч Ц.Энхмэнд нарын гэр бүл “Соёлч-боловсон өрх”-өөр шалгарсан.

Өдөрлөгийн арга хэмжээг Захиргааны удирдлагын хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбат хөтөлж, Crown хамтлаг, DJ хамтлаг, жолооч, онцгой байдлын ахлагч И.Батгэрэл нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, шалгарсан гэр бүлийн эмэгтэй гишүүдэд Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Дурсгалын тэмдэг” гардуулж, гэр бүлээрээ “Сүүж-Уул” амралт, нөхөн сэргээх сувилалд 7 хоног амрах эрхээр шагналаа.

 Шалгарсан гэр бүлүүдийг төвийн даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, төвийн үйл ажиллагаатай танилцуулав.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • нийт хандалт 9260
  • нийт хандалт 7372
    Холбогдоогүй: 7250
  • нийт хандалт 7372
    Холбогдсон: 7250
    нийт хандалт: 7372
    Холбогдоогүй: 22
    Нийт хүлээлэг : 537
    Хүлээлгийн дундаж хугацаа: 4,4 секунд
    Бэлэн байдлын коэффициент: 0,93
  • нийт хандалт 8244
    Шууд холбогдсон 8128
    Холбогдоогүй 16
    Хүлээлгийн дундаж хугацаа 2,9 секунд
    Бэлэн байдлын коэффициент 93
    2016.10.12-ны 08:30 цагаас 13-ны 08:30 цаг
  • 2016.06.27-ны 08:30 цагаас 2016.06.28-ны 08:30 цаг
    нийт хандалт: 9209
    холбогдсон: 9159
    холбогдоогүй: 50
    нийт хүлээлэг: 235
    хүлээлгийн дундаж хугацаа: 2,6 секунд
    бэлэн байдлын коэффицент: 0.97
Эрэн сурвалжилж байна

" />