4 Алба хаагчийн хүүхдэд сургалтын төлбөрийг нь гардууллаа
Тус төв нь алба хаагчдынхаа нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Цагдаагийн ахмад Ж.Батхишигийн охин Уянга, Цагдаагийн дэслэгч Ц.Отгонсодномын охин Энх-Уянга, Цагдаагийн дэслэгч Н.Батцэнгэлийн хүү Амарсайхан, Онцгой байдлын дэслэгч Ж.Ганчимэгийн охин Пүрэвжаргал нарын 4 хүүхдийн их сургуулийн сургалтын төлбөрт мөнгөн тусламж үзүүлснийг төвийн дарга дэд комиссар Н.Амарзаяа болон даргын зөвлөлийн гишүүд гардуулж баяр хүргэн, сурлагадаа амжилт гаргаж, улс, эх орондоо хэрэгтэй, сайн хүн болохыг хүсэн ерөөлөө.