"Монгол Цагдаа 2015" сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Мэдээлэл Шуурхай Удирдлагын нэрэмжит "Монгол Цагдаа 2015" сагсан бөмбөгийн тэмцээн 05-р сарын 06,07-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 43, эмэгтэй 21 баг тамирчид оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд УБХЦГ-ЗЦ-ын баг тэргүүлж, 2-р байранд Баянхонгор аймгийн цагдаагийн газар, 3-р байранд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн баг тамирчид, эмэгтэйчүүдийн төрөлд ХУД цагдаагийн 2-р хэлтсийн баг тэргүүлж, 2-р байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн баг, 3-р байрыг СХД цагдаагийн 2-р хэлтэс тус тус эзэлж медаль, цом, мөнгөн шагнал хүртсэн байна. Багийн нийлбэр дүнгээр Мэдээлэл шуурхай удирдлагын төв 1-р байранд орж шилжин явах цомыг хүлээн авлаа.