МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАГЧДИЙН ДУНД УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь 2014 оны 11 сарын 17-нд мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаа явуулдаг 3 хэлтсийн алба хаагчдийн дунд “УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН” зохион байгуулж, шуурхай удирдлагын хэлтэс тус бүрээс 4 гишүүнтэй 3 баг мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг болон урлаг уран сайхны үзүүлбэрээр өрсөлдөн /ШУХ-102/ хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаагийн дэслэгч Л.Чинбат түрүүлэн, 2-р байранд /ШУХ-101,105/ хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, онцгой байдлын дэслэгч Б.Чулуунцэцэг, 3-р байранд /ШУХ-101,105/ хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, онцгой байдлын дэслэгч Х.Батцэцэг орж батламж, мөнгөн шагналаар, Шилдэг багаар /ШУХ-102/ хэлтсийн “АНДГАЙ” баг болж шилжин явах цом мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Тэмцээнд оролцсон нийт алба хаагчиддаа цаашдын ажилд нь ажлын амжилт хүсье.